Thursday, March 28, 2013

Намоцид гэх үзэгдлийн тухай




Төрлөөр, арьс үндэсээр нь ялгаварлан гадуурхахыг Геноцид гэдэг. Манай улсад намаар нь гишүүнчлэлээр ялгаварлан гадуурхдаг байдал хэрээс хэтэрсэн үзэгдэл болж бид ч бараг улс төрд байх ёстой үзэгдэл мэтээр хүлээн авдаг болжээ. 

Үүнийг намоцид гэж нэрлэмээр байгаа юм. Үзэл бодлын зөрүү, намын харъяаллаар бусад намын гишүүдийг, сонгогчдыг, дэмжигчдийг нь үл тоомсорлон нухчин дарах гэж оролддог байдал шулуухан хэлхэд Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа юм. Хэрвээ ардчилал хөгжсөн бусад улсуудад хэн нэгнийг намынх нь гишүүнчлэлээр, гарал үүслээр нь хоморголон халах, хавчин хяхах үйлдлийг санаатай санаандгүй гаргасан бол хэрхэх бол. Хоёр гурван жилийн өмнөөс эхэлж, 2012 оны хавар, зун хүртэл МАХН-ы эсрэг үйлдсэн намоцид өнөдөөдөр МАН-ын эсрэг байдлаар солигдож байх шиг байна. 

Хэрвээ улс төр дэх намууд том зорилтын төлөө биш өнөө маргаашийн асуудал шийдвэрлэх эрх мэдлийн төлөө л энэ чигээрээ өрсөлдөөд байвал ямар ч томоохон зорилтыг, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлхэд бэрхшээлтэй байх болов уу. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэхгүй бол энэ байдал намжихгүй. Намуудыг үнэт зүйлсээ, зарчимаа гээж ялах ялагдахыг гол болготол нь алалцуулдаг энэ гаж үзэгдэл хэвээрээ байх бол  бид хөгжих гэж мөрөөдөөдч хэрэггүй байх гэж би боддог. Сонгууль бүрийн дараа төрийн бодлого өөрчлөгддөг, түрүүчийн засгийн бодлогын эсрэг, гишүүдийнх нь эсрэг, төрийн залгамжийн эсрэг хатуугаар хэлбэл НАМОЦИД хийдэг хэвээрээ л байх болно.

Хэзээ хэн эхэлсэн гэдэг маргаан өнөөдөр ч цаашдаа ч байх ёсгүй. Урьд та нар тэгж байсан биз дээ гэх үг нь хохь чинь бид нар өшөөгөө авч байна гэж байгаагаас өөрцгүй сонсогдох боллоо. 

Нэгэнт өрсөлдөгч нам нь эрх барихаар бол төрийн албанаас халагдахаар зогсохгүй олон дарамт шахалттай учрах тул сонгуулийн луйвар хийх хүсэл эрмэлзэл ч шат шатны сонгууль зохион байгуулдаг төрийн албан хаагчидад төрдөг байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Улс төр дэх чөтгөрийн тойргийн нэг нь намоцид.

No comments:

Post a Comment