Thursday, March 28, 2013

Монголын соцдекүүд



Намуудын үзэл баримтлалыг судлаачид хөндлөнгөөс тогтоодог ба ингэхдээ намын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, эрх авсныхаа дараа хийж буй үйл ажиллагаа зэргээс нь дүгнэдэг. Тэрнээс биш өөрсөддөө наасан, нэрлэсэн үзэл баримтлалаар нь дүгнэдэггүй. Тэр утгаар нь монголын намуудын өнгө төрхийг шинжихийг оролдвол УИХ-д суудалтай эрх баригч, сөрөг хүчин гээд бараг бүх нам Социал демократ болох байх. 

МАХН, МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт зарчмын шинжтэй үзэл бодлын томоохон зөрүү бараг л байхгүй. Татварыг нэмэгдүүлэхгүй, уул уурхайг хөгжүүлнэ, сургууль цэцэрлэг эмнэлэг төрийн мэдэлд байх ба зардлыг төрөөс гаргана. Улс төрийн намуудын хамгийн их зөрчилдөг томоохон асуудлуудад бараг л нэгдсэн байр суурьтай. Харин үйл ажиллагааны хөтөлбөр ч юм уу төлөвлөгөөн дээрээ ялгаа байна аа. Жижиг асуудлуудыг ямар нэг хүн боловсруулж байгаа биш өөр байхаас ч өөр аргагүй.  

Нэгэнт хөгжлийн томоохон асуудлууд дээр бараг ижил байрь суурьтай учираас улс төр дэх өрсөлдөөн, нийгмийн масст таалагдах арга, сэдэв нь хэн нь шударга вэ, хэн нь авилгачин бэ, хэн нь ардчилагч, хэн нь коммунис вэ гэхчилэн барьцгүй бөгөөд хэрүүл өдөөхөөс өөр үр дүн гархааргүй зүйлс байдаг. Үүний хохирогч нь ард түмэн ба тэдэнд хөгжлийн загвараа ойлгуулах гэж хичээхээс улс төрчид “залхсан байдалтай” (хэрвээ ингэж хэлж болох бол. Зарим талаар угаасаа мэдэхгүй ч байгаа байж болох) ба ард түмнийг ч  сэтгүүлчдийг ч хувь хүний сайн муу, гарал үүсэлд илүү их сонирхуулах дадал суулгачихжээ. 

Мэдээж намуудад тодорхой ялгаа бий л дээ. Гарал үүсэл, дотоодын соёл, гишүүдийн болон лидерүүдийн ялгарал зэргээс шалтгаалсан хэд хэдэн ялгаа байна аа. Жишээ нь АН-ханд итгэл үзүүлбэл сайныг ч тэр мууг ч тэр айж ичлгүй зоригтой түргэн хийдэг гэдэг, харин МАН-ынхан бол долоо хэмждэг үү яадаг вэ ямар ч байсан боддог, уддаг.

Барууны чигийн намууд байна уу гэвэл БНН гэхчилэн хэлбэр төдий байгаа л байх. Засгийн эрх барилцах хэмжээнд тогтвортой амжилт үзүүлээгүй учраас хэлбэр төдий гэчихлээ уучилна биз. Алтан тариагийн захирал Цэнгүүн гэхчилэн либератари үзэлдээ үнэнч хүмүүс бий, Тэмүүжин сайд жишээ нь либератари сангийн тэргүүн байсан. Гэвч тооны хувьд ч сонгуульд дэвшүүлж байгаа программд ч, ялсныхаа дараа хэрэгжүүлж байгаа бодлогод нь ч барууны гэх шину тэмдэг алдаг оног л байдаг.

Өчигдөр ч өнөөдөр ч улс төрийн намууд өрсөлдөгчид дотроосоо хэн нь хамгийн муугаа шалгаруулхаар уралдаад байдгийн цаад учир нь нэг нэгнээсээ зарчмын хувьд ялгарахгүй үзэл, програмтай учраас л гэж миний бие мунхаглан бодож байна. 

No comments:

Post a Comment